Бид 50 гаруй оронд чанарын удирдлагын тогтолцооны дэд бүтцийн хөгжлийн төслүүдийг техникийн туслалцаагаар ханган ажилласан ба энэ ажлын хүрээнд байгууллагуудын өрсөлдөх чадварыг хангаж олон улсын зах зээлд гарахад нь тусладаг юм.
Бид Монгол Улсын Засгийн газрын санаачлагыг дэмжих зорилготой “Монгол улсын стандартын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” гурван жилийн хугацаатай 3,7 сая еврогийн санхүүжилттэй төсөл дээр 2014 оноос эхлэн амжилттай ажиллаж байна.
Төслийн хүрээнд байгууллагын болон хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, гадаад худалдааг дэмжих зэрэг чиглэлээр ажиллаж байна.