Яагаад баталгаажуулалтыг BSI-аар хийлгэх хэрэгтэй вэ?

BSI-ийн гэрчилгээ нь таны хэрэглэгчид, өрсөлдөгчид, ханган нийлүүлэгчид, ажилтнууд, болон хөрөнгө оруулагчидад таны хамгийн шилдэг байхын тулд бүх боломжоо ашиглаж байгаа чин эрмэлзлэлийг илтгэдэг.

Гэрчилгээ хэрхэн авах вэ?

Бид таны үйл ажиллагааг үнэлээд зогсохгүй мөн стандартын шаардлагад тохирол хангахад туслалцаа үзүүлнэ. Бид стандартыг хэрэгжүүлэхээс эхлээд гэрчилгээ авах хүртэлх алхам бүрт танд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.


Баталгаажуулалтын байгууллагаа солих

Хэрэглэгчид, ажилтнууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах гэж зүтгэж байгаа амаргүй нөхцөлд танд найдвартай баталгаажуулалтын байгууллага хэрэгтэй болно. Бид танд манай шаардлагуудад хамгийн хурдан хугацаанд зохицоход бүх талын туслалцаа үзүүлдэг.

Нэгдсэн үнэлгээний үйлчилгээ

Та хоёр болон түүнээс олон менежментийн тогтолцоог зэрэг хэрэгжүүлж байгаа тохиолдолд бид тэдний үнэлгээ (аудит)-г нэгэн зэрэг хийх боломжтой ба ингэснээр таны зардалыг хэмнэж таны цаг болон хөдөлмөр зарцуулалтыг хэмнэх болно.


Стандартын тохиролыг хадгалах

Стандартын шаардлагуудыг хангасны дараа та тохиролоо үргэлжлүүлэн хадгалах хэрэгтэй. Хэрхэн хадгалах вэ? Сургалт авна, өөрийгөө үнэлэх арга хэрэгслүүдийг ашиглана, норматив ба хууль эрх зүйн тохиролыг хангах мэдээллийн бюллетень ба программчиллын бүтээгдэхүүнүүд хэрэглэнэ г.м.

Баталгаажуулалтыг дагалдах үйлчилгээ

Манай вебсайтын "Зөвхөн хэрэглэгчидэд" булан мэдээлэл болон материалуудын үнэлэшгүй ундрага байдаг: татаж болох лавлах баримт бичигүүдээс "Мэргэжилтнээс асуух" үйлчилгээ хүртэл бүгд бий.


Баталгаажилт авсан хэрэглэгчдийн мэдээллийн сан

Манай хэрэглэгчдийн бүртгэлд ISO 9001, ISO/TS 16949, ISO 14001, OHSAS 18001, ISO 22000 зэрэг стандартуудыг хангаж баталгаажсан компаниуд болон манай Kitemark лиценз эзэмшигчдийн мэдээллийг харж болно.

Бизнес эрхлэх бодлого

Менежментийн (удирдлагын) тогтолцоонуудын баталгаажуулалтын зорилго нь олон нийт болон сонирхогч талуудын итгэлийг олоход байдаг.