Чанарын Удирдлагын Тогтолцоо (ЧУТ)

Таны байгууллагын хэмжээнээс хамаардаггүй дэлхийд алдартай стандартын тусламжтайгаар чанараа удирдсанаар та дараахь үр дүнд хүрнэ: 

  • Хэмнэлт гаргах
  • Ашгаа нэмэгдүүлах
  • Бизнесээ өргөжүүлэх
  • Үйлчлүүлэгчдийнхээ хүрээг өргөжүүлэх


Та чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн аль үе шатанд байгаа вэ?

Та ISO 9001-ийн шинэ хэрэглэгч эсвэл өөрийн мэдлэгийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бол бид танд тусгайлан зориулж сургалтын курсууд болон нөөцүүдийг бүрдүүлж өгнө. Таны бизнесд зориулагдсан стандартуудын тусгай багцыг танд санал болгож байна. Та ямар үе шатнаас эхэлснээс шалтгаалахгүйгээр, таны хэрэгцээнд тусгайлан зориулж сонгосон ISO 9001-ийн багц нь танд богино хугацаанд хэрэгтэй байгаа үр дүндээ хүрэхэд тус болно. 


ISO 9001 удирдлагын тогтолцооны давуу талууд юунд байдаг вэ?

  • Танд зах зээл дээр өрсөлдөх давуу талуудыг бий болгож өгнө
  • Чанарын үр дүнтэй удирдлага танд үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангахад тус болно
  • Ажлын үр дүнтэй арга барилууд танд цаг, хөрөнгө болон нөөцөө хэмнэх боломж олгоно
  • Бүтээмж нэмэгдсэнээр алдаа арилж ашиг нэмэгдэнэ
  • Ажилтнуудаа дотоод процессуудын үр ашгийг нэмэгдүүлэх ажилд татан оролцуулж сэдэлжүүлнэ
  • Үйлчилгээний чанар нэмэгдсэнээр илүү ашигтай олон үйлчлүүлэгчидтэй болно
  • Дэлхийн стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулснаар өөрийн бизнесийн боломжуудыг өргөтгөнө 

ISO 9001-тай ажиллах сургалтын түгээмэл курсууд

Бид сургалтын түргэвчилсэн аргачлалыг хэрэглэдэг, ингэснээр та ISO 9001 серийн стандартуудыг ойлгоход хялбар байх болно. Бидний сургалтууд танхимын сургалт, семинарууд болон интерактив хэсгүүдээс бүрддэг.



Яагаад заавал BSI гэж?

Бид стандартчилалын салбарт 100 гаруй жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн ба өнөөдөр манай компани зах зээл дээр тэргүүлэгч компани юм. Бид 175 орны 90 мянган байгууллагад – дэлхийн тэргүүлэгч брэндүүдээс эхлээд жижиг бизнесийн ирээдүйтэй компаниуд хүртэл – өрсөлдөгчдөөсөө давуу байх боломжийг олгосон. Стандартуудыг зохион бүтээдэг байгууллагын хувьд бид таны нөхцөл байдлыг стандарттай харьцуулан үнэлээд зогсохгүй мөн шинэ стандартуудыг тэгээс бүтээж тэдгээртэй ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Бидний мэдлэг таны байгууллагыг өөрчлөх чадвартай.