BSI нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны дэлхийн тэргүүлэгч юм. Бид OHSAS 18001-г үүсгэх үндэслэл болсон, 1996 онд гаргасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хамгийн анхны зааварчилгааны зохиогч бөгөөд энэхүү стандартад суурилан дэлхийн хамгийн анхны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны ISO 45001 стандартыг бүтээсэн.
Бид ялангуяа ISO Техникийн Хороо 283-ын Нарийн бичгийн даргын газар болохын хувьд энэ салбарын дэлхий даяарх мэргэжилтнүүдтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа ба тус хороо нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шинэ стандартыг боловсруулдаг. Хороо нь одоогоор 2021 онд нийтлэхээр төлөвлөж байгаа эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл оршихуйн зааврын шинэ стандарт дээр ажиллаж байна.
Үүнээс гадна бид аюулгүй байдлыг хангах бүтээгдэхүүн нь чанарын хамгийн өндөр стандартыг хангах асуудалд дэлхийн зах зээлийн тэргүүлэгч юм. Манай Kitemark хөтөлбөр нь хувь хүний хамгаалалтын хэрэгсэл, галын аюулгүй байдлын хэрэгслийг оролцуулаад, аюулгүй байдлыг хангах хэрэгсэлд зориулсан, дэлхий даяар танигдсан итгэлцлийг илэрхийлэх тэмдэг юм.
Гэхдээ BSI Kitemark-н хамрах хүрээ нь зөвхөн бүтээгдэхүүнээр хязгаарлагддаггүй. Манай итгэлцлийн тэмдэг нь эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл оршихуй дээр нийлүүлэлтийн хамгийн өндөр түвшнийг харуулсан байгууллагуудын хувьд боломжтой юм. Жишээ нь, BIM 6-р хэсэг нь бүтээн байгуулсан орчинд эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай зааж өгсөн байдаг.
Бид эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл оршихуйн хөтөлбөр болон аюулгүй байдал хангах бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилгоор дэлхий даяарх бүх салбарын том, жижиг бүх байгууллагыг дэмжихэд туслахын тулд энэхүү мэдлэг, туршлагаа бэхжүүлдэг.