Руководители высшего звена компании BSI


Howard Kerr

Howard Kerr

Гүйцэтгэх захирал

Ховард Керр 2008 оны 11 сард ТУЗ-д томилогдсон ба 2009 оны 1 сараас гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байна. Өмнө нь Холбооны Британийн Портс-д тодорхой хугацаагаар ажилласны дараа тэрээр Inchcape компанийн Их Британи, Япон, Хятад, Ойрхи Дорнод дахь тээвэрлэлт, ложистик ба B2B-ийн маркетингийн бизнесийг хөгжүүлэх үүргийг гүйцэтгэсэн. Үүний дараа тэрээр SHV Holdings NV-т орж тэнд эрчим хүчний хэлтсийн ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байсан ба үүнд Их Британийн Калор Групп Ltd компанийн гүйцэтгэх захирал, Нидерландын SHV хийн компанийн олон улсын менежментийн зөвлөлийн ахлах дэд ерөнхийлөгч зэрэг албан тушаалууд багтжээ.


Craig Smith FCCA

Craig Smith FCCA

Группын санхүүгийн захирал

Крэйг Смит ТУЗ-д 2011 оны 8 сард Группын санхүүгийн захиралаар орсон. Мэргэшсэн нягтлан бодогч тэрээр 1985 онд Coats Viyella компанид ажлын гараагаа эхэлсэн ба энэ нь Австрали, Испани, Их Британи, Марокко, Унгар, Финландад санхүүгийн ажил үүрэг гүйцэтгэж байсан. 1997 онд Их Британид буцаж ирснийхээ дараа тэрээр Америкийн хоёр том корпорацын Европ дахь Санхүүгийн захирлаар ажиллаж байсан ба BSI-д орохоосоо өмнө 2003 оноос 2007 он хүртэл Их Британид бүртгэлтэй Huntleigh Technology компанид 2007 оноос хойш Management Consulting Group компанид тэдгээрийн санхүүгийн захирлаар ажиллаж байсан.


Dr Scott Steedman CBE

Dr Scott Steedman CBE

Стандартуудын захирал

Скотт Стидман 2012 оны 1 сард Группэд орж, 2012 оны 10 сард ТУЗ-д томилогдсон. Инженер мэргэжилтэй тэрээр салбарт шилжиж ирэхээсээ өмнө Кембрижийн их сургуульд 20 гаруй жил Байгуулагдсан орчны салбарт зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрээр 2009-2015 онуудад Лондонгийн боомтын захиргааны удирдах зөвлөлийн гишүүн байсан ба 2013-2017 онуудад Европын стандартчиллын хорооны (CEN) дэд ерөнхийлөгчийн (Бодлого) ажлыг хашиж байсан. Одоо тэрээр Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ийн Дэд ерөнхийлөгчөөр (Бодлого) ажиллаж байна.


Shirley Bailey-Wood

Shirley Bailey-Wood

BSI-ийн Мэдээллийн шийдлүүдийн захирал

Ширли Бэйли-Вууд 2011 оноос хойш BSI-ийн хэвлэлийн захирлын албыг хашиж байсан ба BSI-ийн стандартуудын мэдээллийн шийдлийн захирлаар 2014 оны 12 сард томилогдсон. Ширли BSI Standards Limited компанийн манлайлал ба стратеги хөгжлийг хариуцдаг. 2004 онд BSI-д Стандартуудын хэлтсийн үйл ажиллагааны захирлаар ажиллаж байсан ба стандартын багц, түүний бүтээн байгуулалт ба түүнийг дэмжих бизнесийн үйл ажиллагаа зэргийг багтаасан Стандартуудыг боловсруулах багуудыг хариуцаж байв. Ширли нь өмнө нь Life Science компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр болон Тhomson Scientific компанийн химийн хэлтэсд; Максвелл Communications (Томсон корпораци) компанийн Европын маркетинг, борлуулалтын захирал, Глаксо группийн Мэдээлэл судлаач зэргээр ажиллаж асар их туршлага хуримтлуулсан. Ширли 2012 онд Мэдлэгийн эдийн засагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө MBE шагнал хүртсэн. Тэрээр 2016 оны 1 сард Хэрэглэгчдийн холбооны итгэмжлэгдсэн зөвлөлд сонгогдсон.


Grainne Brankin

Grainne Brankin

Ерөнхий зөвлөх, компанийн нарийн бичгийн дарга

Грейнне Бранкин Группэд 2017 оны 6 сараас Ерөнхий зөвлөх ба Компанийн нарийн бичгийн даргаар ажилласан. Грейнне Clifford Chance-т мэргэшсэн ба олон улсын корпорацын болон арилжааны, тэр дундаа технологи ба хэвлэл мэдээллийн чиглэлийн олон төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэсэн туршлагатай. Тэрээр Yahoo!, CBS Outdoor, Exterion Media, Centaur Media зэрэг компаниудын Ерөнхий зөвлөл ба гүйцэтгэх хорооны албан тушаалуудыг хашиж байсан.


Pietro Foschi

Pietro Foschi

Группын баталгаажилтын захирал

Пиетро Фосчи нь BSI-ийн баталгаажилтын үйлчилгээг хариуцдаг ба, үүнд дэлхийн 190 гаруй оронд үйл ажиллагаа явуулж буй Удирдлагын тогтолцооны баталгаажилт, бүтээгдэхүүний баталгаажилт ба сургалтын дэлхийн бизнес зэрэг багтана. Тэрээр 2014 онд BSI-ийн Стратегийн түгээлтийн захиралаар орсон ба BSI-ийн дэлхийн баталгаажилтын тогтолцоонууд ба сургалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. BSI-д орохоосоо өмнө Пиетро нь Бюро Веритас компанид стратегийн болон олон улсын үйл ажиллагааны удирдах албан тушаалуудыг 14 жил хашсан. Тэрнээс өмнө тэрээр хуучин Мерсер Менежмент Консалтинг буюу өнөөгийн Оливер Вайман компанийн Парис дахь оффисд түнш нь болон ажиллаж байсан байна.


Dr Manuela Gazzard

Dr Manuela Gazzard

Группын зохицуулалтын үйлчилгээний захирал

Мануэла Газзард 2018 оны 7 сард Группын зохицуулалтын үйлчилгээний захирлаар томилогдсон ба 2017 оны 4 сард BSI-д анх орохдоо BSI-ийн эрүүл мэндийн салбарын стратегийг удирдахаар түүний эрүүл мэндийн удирдах захирлаар томилогдож байжээ. Одоогийн албан тушаалдаа Мануэла BSI-ийн эмнэлгийн хэрэгслийн бизнесийг удирдан ажиллаж байгаа ба үүнд, эмнэлгийн хэрэгслүүдийн үнэлгээ, үйлдвэрлэгчдийн аудит болон Их Британи ба Нидерландын үнэлгээний байгууллагууд багтдаг. Тэрээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биотехнологи болон бусад холбогдох салбаруудыг хамарсан дэлхийн амьд организмын шинжлэх ухааны салбарт хорь гаруй жилийн манлайллын туршлагатай. Түүний өмнөх албан тушаалууд нь NovaPrep ба Novacyt компаниудын лабораторын үйлчилгээний удирдах захирал; Johnson Matthey/Macfarlan Smith Группын арилжааны захирал; Johnson & Johnson/Janssen бa Boehringer компанудын захирал зэрэг болно. Салбарын ажлын гараагаа эхлэхээс өмнө Мануэла хорт хавдар судлалын чиглэлээр олон улсад ажиллаж байсан. Тэрээр Штутгартын Их Сургуулийн Байгалийн Шинжлэх Ухааны (Физик, Хими) доктор, Кейптауны Их Сургуулийн Бизнесийн цол зэрэг хамгаалсан.



Harold Pradal

Harold Pradal

Группын арилжааны захирал

Харолд Прадал BSI компанид 2019 оны 2 сард Группын арилжааны захирлаар орсон. Харолд нь бизнесийн бүх чиглэлүүд, салбарууд ба газар зүйн байршлуудаар BSI-ийн алсын хараа, арилжааны стратеги болон бизнесийн өсөлтийг дэмжих гол санаачлагуудыг боловсруулж түгээх үүрэгтэй. Гаролд GE Healthcare компаниас ажлын гараараа эхэлсэн ба Европ, Ойрхи Дорнод, Африк дахь борлуулалт, маркетингийн ажлыг хариуцаж байгаад дараа нь Ази, Номхон далайн орнуудын маркетингийн захирлаар ажиллаж байжээ. 2009 онд тэрээр Олон улсын SOS байгууллагад шилжин орж Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан төрөл бүрийн ахлах, стратегийн, үйл ажиллагааны болон удирдах албан тушаалуудад ажиллаж байгаад 2016 онд тушаал дэвшиж Ази, Номхон далайн бүс нутгийн ерөнхий менежерээр томилогдсон. Гаролд нь Université du Droit et de la Santé de Lille их сургуулиас био-анагаах ухааны инженерчлэлийн зэрэгтэй ба ILIS Faculté dIngénierieetManagementdelaSanté – ийн бизнесийн мастер цолтой.


Thorsten Querfurt

Thorsten Querfurt

Группын зөвлөх үйлчилгээ хариуцсан захирал

Торстен Керфурт BSI компанид 2019 оны 9 сард зөвлөх үйлчилгээ хариуцсан группийн захирлаар орсон. Торстен нь бизнесийн чиглэлүүдийн стратегийг боловсруулах, түгээх үүрэгтэй ба энэ нь зөвлөх үйлчилгээний бизнесийг дэлхий даяар хөгжүүлэх, үүнд: Тогтвортой байдал, Байгаль орчин, Эрүүл мэнд ба Аюулгүй байдал, Нийлүүлэлтийн сүлжээ, Кибер аюулгүй байдал ба Мэдээллийн тогтвортой байдал зэрэг хэд хэдэн чухал практик  салбарууд багтдаг. Торстен сүүлийн хорь гаруй жил олон улсын мэргэжлийн үйлчилгээний бизнес эрхэлдэг компанид удирдах албан тушаалд ажилласан. BSI-д элсэхээсээ өмнө Манназ A/S нэртэй манлайллыг хөгжүүлэх компанийн Олон улсын бүсийн удирдагчаар, үүнээс өмнө нь тэргүүлэгч даатгалын брокер ба хүний ​​нөөцийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг Уиллис Тауэрс Уотсон компанийн Байгалийн нөөцийн салбарын дэлхийн түвшний дарга байсан. Торстен, Оливер Вайман компанийн эрчим хүчний практикийн түншээр нь ажиллаж байсан ба түүний худалдан авсан Корвен Консалтинг компаниас менежментийн зөвлөгөө өгөх ажлын гараагаа эхэлсэн. Хонконг, Герман, Франц, АНУ-д боловсрол эзэмшсэн Торстен нь Delaware их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй, Лондонгийн бизнес сургуулийн MBA зэрэгтэй.