BSI компаний тухай

Британы Стандартын байгууллага (BSI) нь зүй ёсоор стандартаар үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн ахмад, домогт, нэр хүндтэй байгууллагуудын нэг хэмээн тооцогддог. 100 гаруй жилийн амжилттай хөгжлийн явцад BSI дэлхийн хамгийн том стандартын байгууллага болон хувирч дэлхийн хэмжээнд орчин үеийн стандартуудын хөгжил болон тэдгээрийн сургалт боловсрол ба баталгаажуулалтын хандлагыг тодорхойлж байна. BSI нь ямар ч баталгаажуулалтын байгууллагаас ялгагддаг онцлог нь зөвхөн үзлэг аудит хийгээд зогсохгүй мөн юуны өмнө стандартуудыг зохиож тэдгээрийг дэлхийн түвшинд түгээдэг ба Олон улсын стандартын байгууллага ISO-г үндэслэн байгуулагчийнхаа хувьд түүний үйл ажиллагаанд давамгай нөлөө үзүүлдэгт оршино. BSI нь премиум буюу дээд ангилалын компани ба үнэ болон чанарын дээд зэргийн зохицолыг санал болгож дэлхийн 175 оронд 90 000 байгууллагад үйлчилж байна.

Ярцев Д.И. - BSI: Шинэ стандартууд ба шинэ боломжууд (видео презентаци)
Компаний танилцуулга (pdf, 460 KB)
BSI компаний мэдээлэл (pdf, 226 KB)
BSI-ийн бүсийн захирал Петер Леверингхаусын ярилцлага "Хамгийн дээд зэргээр гүйцэтгэх" (pdf, 337 KB)
Business Excellence сэтгүүлд BSI-ийн тухай


Шилдэг байдлыг дадал болгох


BSI-ийг дэлхий нийтэд стандартын тэргүүлэгч байгууллагаар хүлээн зөвшөөрдөг нь юуны өмнө манай ажилтнуудын гавъяа юм. Тэд таны бизнесийн шилдэг байдлыг дадал болгоход танд туслана. 

.

BSI дээд зэрэглэлийн премиум ангилалд ордог ба үнэ болон чанарын хамгийн оновчтой харьцааг санал болгодог. Өнөөдөр BSI нь стандартчилал ба баталгаажуулалтаар дэлхийд хамгийн хурдтай хөгжиж яваа байгааллага юм. Бид дэлхийн 175 орны 90 000 байгууллагад үйлчилгээ үзүүлж байна. 


Бид төрөл бүрийн түншүүдтэй хамтран ажилладаг: тэдгээрийн дунд ISO зэрэг олон улсын стандартчилалын байгууллагууд, манай үйлчилүүлэгчидэд болон мэргэжлийн нийгэмлэгүүдэд дэмжлэг үзүүлдэг гадны зөвлөхүүд зэрэг багтана. 

Бидэнд стандартууд болон шилдэг аргачлалыг боловсруулахад тусладаг хорооны 9000 оролцогчидтой бид хамтран ажилладаг. Бидний захиалагчид шилдэг байдалд хүрэх эрмэлзлэлийнхээ ачаар энэ ажлаас давуу талуудыг хүртдэг. 


Их Британы стандартчилалын үндэсний байгууллагын хувьд бидний үйл ажиллагаа олон улсын стандартуудын бүхий л салбарт тархдаг. Таны салбарт хамаарах стандартуудыг боловсруулах, стандартуудын төслүүд дээр саналаа өгөх эсвэл хэрэглэгчидтэй ажиллах төлөөлөгч болох зэргээр та бидний үйл ажиллагаанд оролцож болно. 

1929 онд бид хатан хааны дүрмийг хүлээн авсан. Дүрэмд бидний үйл ажиллагааны тухай ба энэ үйл ажиллагааны зориулалтын талаарх мэдээлэл байдаг нь бидний бүрэн тунгалаг байдлыг харуулдаг.


Бид үйл ажиллагаандаа тунгалаг байх зарчмыг баримталдаг ба байгууллагын удирдлагадаа тэргүүний арга барилыг удирдлага болгодог. Манай удирдлагад ихэнхдээ гүйцэтгэх бус захиралууд оролцож өөрийн баялаг туршлага ба хараат бус байдлаараа өөрсдийн хувь нэмрийг оруулж байдаг.

Бидний эцсийн зорилго бол бүх дэлхийн байгууллагуудад шилдэг байдлыг дадал болгож хувиргахад оршдог тул бид өөрийн байгууллагын хүрээнд энэ зорилгодоо маш нухацтай ханддаг. Тийм ч учраас бид дээд зэргийн ёс зүйн стандартуудыг дагаж мөрддөг.

Бидний сүүлийн жилүүдийн тайлангуудтай танилцана уу. Бидэнтэй хамран ажиллахын давуу талуудыг улам их олон байгууллага мэдэрч хэрэгжүүлж байгаагийн баталгаа болгож бидний ашиг тогтмол өсөж байгааг та харах болно. 

Бид анхлан стандарчилалын эх үүсвэрийг тавьсан ба одоо ч энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Бид дэлхий нийтийн байгууллагуудыг боломжтой хамгийн өндөр үр ашигт хүрэхэд байнга сэдэлжүүлж байдаг.  


Манай байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг өөрөө бүрэн хангаж байгаагаа амжилттай үнэлүүлж баталсан ба чанар болон үйлчилгээнийхээ хамгийн өндөр түвшингээр онцгой ялгардаг. Бид орон нутгийн болон олон улсын 20 итгэмжлэлийн байгууллагын итгэмжлэлтэй.