Бий болгоё

Стандартуудыг боловсруулах

Танд хэрэгтэй стандарт байдаггүй бол бид түүнийг бий болгоход танд туслана. Энэ нь таны салбарын хэрэгцээг хангасан британы стандарт байж болно, өнөөгийн зах зээлийн асуудлыг шийдэх чадвартай PAS стандарт, эсвэл таны байгууллагын дотоодын үйл явцуудыг боловсронгуй ба албан ёсны болгоход чиглэсэн таны хувийн стандарт байж болно.

Стандартуудыг боловсруулахад оролцоно уу

Олон төрлийн оролцооны хэлбэр байдаг, стандартуудын төслүүд дээр санал өгөхөөс эхлээд клиент байгууллагын төлөөлөгчийг оролцуулах хүртэл өргөн боломж бий. Салбарын экспертүүд бидэнд британы стандартуудыг болон номнууд боловсруулж хэвлэн гаргахад туслалцаа үзүүлдэг. Үүний үр дүнд оролцогчид үнэ цэнэтэй мэдлэг, харилцаа холбоо болон нэр хүндийг олж авдаг. Та бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна уу?

Хуваалцаарай

BSI-ийн дэлгүүрээс стандартуудыг авна уу

Танд яг юу хэрэгтэй байгаагаа та мэдэж байна уу? Та британы стандартуудаас дурын стандартаа BSI-ийн дэлгүүрээс цахим хэлбэрээр (PDF) эсвэл хэвлэмэл байдлаар авах боломжтой. Та эндээс мөн стандартууд ба лицензийн талаар номнууд, CD зэрэг бусад олон зүйлийг олох болно

Нэвтрүүлээрэй

Манай мэргэшсэн багш нар стандартуудын практик давуу талуудыг амьдрал дээр хэрэгжүүлж таны ажилд байнгын өөрчлөлтүүдийг оруулж байдаг. Манай сургалтууд ямар ч хэмжээний байгууллагуудад тохирохоор хийгдсэн байдаг. Үүнд: нээлттэй, байгууллага дээрх (газар дээр очих/хаалттай) болон зайны сургалтууд байдаг.

Танай байгууллагын хэрэгцээнд тохирсон сургалт танд хэрэгтэй байгаа бол бид тусгай сургалтын курсыг боловсруулж таны байгууллага дээр явуулах болно, ингэснээр таны ажилтнууд гадагшаа явах хүндрэлүүд болон зардал хэмнэгдэх юм.

Үнэлэх

Бид дэлхийн хэмжээнд 175 орнуудад мянга мянган байгууллагуудад зориулж тэдний ажлын чанарын шалгалт туршилтыг гүйцэтгэх боломжтой. Дэлхийн ямар ч баталгаажуулалтын байгууллагатай харьцуулахад манайд хамгийн их хэмжээний орон тооны аудиторууд ажилладаг ба бид хамгийн том бөгөөд хамгийн туршлагатай баталгаажуулалтын байгууллагуудын нэг юм.

Та хөгжлийн ямар шатандаа байсан ч бид таны бүтээгдэхүүнийг магадлан шалгаж үр дүнтэй сорилт хийх боломжтой. Бид өөрийн ажилд шинжлэх ухааны судалгаа, зохион бүтээх бэлтгэл болон бүрэн тохиролыг шалгах хүртэлх аудит зэрэг бүх хүрээг хамарсан үнэлгээ болон баталгаажилтын дэлхий дээрх хамгийн өргөн боломжуудыг танд санал болгоно.  

Дэмжлэг

Урт хугацааны бодит давуу талуудыг олж авахын тулд та стандартын тохирлын шалгалтуудад дасах хэрэгтэй болно. Манай программын хэрэгслүүд танд өөрийн байгууллагын үйл явцуудад мониторинг ба аудит хийх боломж олгох ба энэ нь тасралтгүй сайжралтын үндэсийг хангах юм. 

Бизнесээ сайжруулах замын турш өөрийн үзүүлэлтээс хазайх байдал гарахыг та хүлээн зөвшөөрөхгүй. Бид танд өөрийн мэдлэгийг байнга шинэчлэж таны цаашдын хөгжилд нэмэр болох сургалтын курсуудыг санал болгож байна. 

Бусад үйлчилгээ

Таны ханган нийлүүлэлтийн хэлхээ хэр найдвартай вэ? Хэлхээ тасалдвал таны бизнесд ямар хохирол учирах вэ? Бид танд ханган нийлүүлэлтийн хэлхээний сул хэсгүүдийг тодорхойлоход туслах ба эрсдлүүдийг багасгах арга замуудыг зааж өгнө. 

Бид олон жилийн туршид бүтээгдэхүүний аюулгүй байдал болон чанарыг хангаж байна. Бид 50 гаруй оронд удирдлагын тогтолцооны болон бүтээгдэхүүний баталгаажуулалтын магадлын шалгалтыг хийж байна. 

Бид 50 гаруй оронд чанарын удирдлагын тогтолцооны дэд бүтцийн хөгжлийн төслүүдийг техникийн туслалцаагаар ханган ажилласан ба энэ ажлын хүрээнд байгууллагуудын өрсөлдөх чадварыг хангаж олон улсын зах зээлд гарахад нь тусладаг юм.

Бид олон тооны төрөл бүрийн уулзалт, хурал, семинар, практик сургалтууд, илтгэлүүд зохион байгуулж үзэсгэлэнгүүд гаргадаг (ихэнхи нь үнэ төлбөргүй), тэдгээр нь бидний клиент байгууллагуудад сүүлийн үеийн стандартуудад тохиролыг хангахад тусладаг.