Олон улсын шинэ стандарт ISO 45001


Та OHSAS 18001-ийг хэрэглэж байгаа бол ISO 45001 стандартад хамаарах сүүлийн үеийн шинэчлэлүүдийг мэдэж авахад сонин байх болов уу.

Эрүүл мэндийн хамгаалал болон үйлдвэрлэлийн аюулгүй байдлын олон улсын шинэ стандарт нь одоогоор боловсруулалтын шатандаа байгаа ба энэ удирдлагын тогтолцоог хэрэглэж байгаа дэлхий нийтийн бүх хэрэглэгчдэд хэлэлцүүлэгт оролцоход нээлттэй байна.

BSI дараахь мэдээллийг агуулсан шинэ техникийн баримт бичиг бэлтгээд байна:

• шинэ стандартыг эргэж харах болсон урьдчилсан нөхцөлүүд

• өнөөгийн байдлын ахиц дэвшил

• ISO 45001 ба BS OHSAS 18001 хоёрын хоорондын харилцан холбоо

• цаашид юу болох вэ?

• хэвлэлтэнд гарах хугацаа

 


Хөдөлмөр хамгаалал ба үйлдвэрлэлийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо

BS OHSAS 18001 стандарт нь өөртөө хэрэглэгдэж байгаа хөдөлмөр хамгаалал ба үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хамгийн наад захын шаардлагуудыг агуулсан. Та өөрийн үйл ажиллагаандаа BS OHSAS 18001-ийг нэвтрүүлэхэд бидэнтэй хамтран ажиллана уу, ингэснээр, ажилтнууд, хэрэглэгчид ба үйл явцуудын үр ашигтай байдалд дээд зэргийн өгөөж авчирах боломжтой 


Та хөдөлмөр хамгаалал ба үйлдвэрлэлийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд бэлэн үү?

Та BS OHSAS 18001-ийн шинэ хэрэглэгч үү эсвэл өөрийн мэдлэгийг нэмэгдүүлэх хүсэлтэй байна уу гэдгээс хамаарахгүйгээр бид танд тусгайлан зориулсан сургалтын курсууд болон нөөцүүдийг бүрдүүлж өгнө. Бид таны бизнесд тусгайлан зориулагдсан стандартын багцыг санал болгосноор та хөдөлмөр хамгаалал ба үйлдвэрлэлийн аюулгүй байдлын удирдлагад шилжих боломжтой ба танд шаардлагагүй бусад үйлчилгээний зардлууд хэмнэгдэх болно. Та ямар үе шатнаас эхэлснээс шалтгаалахгүйгээр, таны хэрэгцээнд тусгайлан зориулж сонгосон OHSAS 18001-ийн багц нь танд богино хугацаанд хэрэгтэй байгаа үр дүндээ хүрэхэд тус болно


BS OHSAS 18001 стандартын давуу талууд

  • Байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн шилдэг нөхцөлийг бий болгох боломж
  • Эрсдэл аюулыг тодорхойлж тэдгээрийг арилгах арга хэмжээ авах боломж
  • Ажлын байран дээрх гэнэтийн ослын тоо ба ажилтнуудын өвчлөлийг бууруулснаар илүү зардал ба сул зогсолтыг багасгах боломж
  • Илүү сэтгэл ханамжтай хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь ажилтнуудыг сэдэлжүүлнэ
  • Хэрэглэгч ба ханган нийлүүлэгчдэд стандартын шаардлага хангаснаа харуулах боломж 

Хэрэв үйлдвэрлэлийн нөхцөлд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд байдаг бол BS OHSAS 18001-ийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандарт ISO 39001–тай хөнгөхөн холбох боломжтой, ингэснээр танай ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцад өртөж болох өсөн нэмэгдэж буй эрсдлүүдийг бууруулах юм.



BS OHSAS 18001-ийн стандартын түгээмэл сургалтууд

Та бүхнийг хөдөлмөр хамгааллын асуудлуудыг илүү сайн мэддэг болгох зорилгоор бид сургалтын түргэвчилсэн аргачлалыг хэрэглэдэг. Манай сургалтууд танхимын сургалт, семинарууд болон интерактив хэсгүүдээс бүрддэг.



Яагаад заавал BSI гэж?

Бид стандартчилалын салбарт 100 гаруй жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн ба өнөөдөр манай компани зах зээл дээр тэргүүлэгч компани юм. Бид 175 орны 90 мянган байгууллагад – дэлхийн тэргүүлэгч брэндүүдээс эхлээд жижиг бизнесийн ирээдүйтэй компаниуд хүртэл – өрсөлдөгчдөөсөө давуу байх боломжийг олгосон. Стандартуудыг зохион бүтээдэг байгууллагын хувьд бид таны нөхцөл байдлыг стандарттай харьцуулан үнэлээд зогсохгүй мөн шинэ стандартуудыг тэгээс бүтээж тэдгээртэй ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Бидний мэдлэг таны байгууллагыг өөрчлөх чадвартай.