Экологийн удирдлага

Тогтвортой амжилтыг хангахын тулд байгууллагынхаа үйл ажиллагаанд экологийн удирдлагын суурийг тавиарай. Энэхүү олон улсын стандарт нь экологийн орчинд танай байгууллагын үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж таны бизнесийг өргөтгөх боломж олгоно.



Та экологийн удирдлагын тогтолцоог нэвтрyyлэхэд бэлэн yy?

Та ISO 14001-ийн шинэ хэрэглэгч байна уу эсвэл өөрийн мэдлэгийг нэмэгдүүлэх хүсэлтэй байна уу гэдгээс хамаарахгүйгээр бид танд тусгайлан зориулсан сургалтын курсууд болон нөөцүүдийг бүрдүүлж өгнө. Бид таны бизнесд тусгайлан зориулагдсан стандартын багцыг санал болгосноор та шууд экологийн удирдлагад шилжих боломжтой ба танд шаардлагагүй бусад үйлчилгээний зардлыг хэмнэж өгнө. Та ямар үе шатнаас эхэлснээс шалтгаалахгүйгээр, таны хэрэгцээнд тусгайлан зориулж сонгосон ISO 14001-ийн багц нь танд богино хугацаанд хэрэгтэй байгаа үр дүндээ хүрэхэд тус болно. 


ISO 14001 стандартын давуу талууд юу вэ?

  • Үр ашигтай экологийн менеджмент нь хог хаягдал ба эрчим хүчний хэрэглээг бууруулна
  • Бүтээмжийг нэмэгдүүлснээр бизнесийг эрхлэх зардлуудыг бууруулна
  • Стандарт хангасныг харуулснаар таны ажил хэргийн боломжууд өргөснө
  • Норматив шаардлагуудыг ханган биелүүлснээр хувьцаа эзэмшигчид болон хэрэглэгчдийн итгэл бэхжинэ
  • Ажил хэргийн орчинд бий болох өөрчлөлтүүдэд илүү бэлтгэлтэй болно


ISO 14001 стандарттай ажиллах түгээмэл сургалтууд

Бид сургалтын тyргэвчилсэн аргачлалыг хэрэглэдэг, ингэснээр та ISO 14001 серийн стандартуудыг ойлгоход хялбар байх болно. Бидний сургалтууд танхимын сургалт, семинарууд болон интерактив хэсгyyдээс бyрддэг.


Яагаад заавал BSI гэж?

Бид стандартчилалын салбарт 100 гаруй жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн ба өнөөдөр манай компани зах зээл дээр тэргүүлэгч компани юм. Бид 175 орны 90 мянган байгууллагад – дэлхийн тэргүүлэгч брэндүүдээс эхлээд жижиг бизнесийн ирээдүйтэй компаниуд хүртэл – өрсөлдөгчдөөсөө давуу байх боломжийг олгосон. Стандартуудыг зохион бүтээдэг байгууллагын хувьд бид таны нөхцөл байдлыг стандарттай харьцуулан үнэлээд зогсохгүй мөн шинэ стандартуудыг тэгээс бүтээж тэдгээртэй ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Бидний мэдлэг таны байгууллагыг өөрчлөх чадвартай.